2

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012 шалгаруулав.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ), Англи дахь Монголын Соёлын Төв (МСТ) хамтран 2012 оны 6 сарын 1 нд Эх үрсийн баяраар Европ дахь Шилдэг Монгол эмэгтэйчүүдээ шалгаруулах ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012 ёслолын үйл ажиллагааг анх удаагаа Лондон хотноо амжилттай зохион байгууллаа.

Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн газрын Захирал, ЕМЭХХ-ны Тэргүүн Хатагтай Д.Энхжаргал нээж хэлсэн үгэндээ ЕМЭХХ нь байгуулагдаад удаагүй байгаач тун богино хугацаанд нэлээдгүй олон ажлыг амжилттай зохион байгуулж чадсан бөгөөд өнөөдрийн энэ ёслолын үйл ажиллагааг санаачлан хийж байгаадаа баяртай байна. Бид саяхан Монос груп, Төрийн банк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол Алт компани, Уул уурхайн Мон Полимет, Хөнгөн бетон, UFC болон Худалдаа хөрөнгө оруулалтын өмчийн газруудад Оюутнуудыг цалинтай ажлын дадлага хийлгэх болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна. Оюутан залуус маань эдгээр сайхан боломжоос маш ихийг сурч эргээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гээд эцэст нь дэмжиж ажилласан бүх байгууллага, хувь хүмүүст гүн талархсанаа илэрхийллээ.

Ёслолын үйл ажиллагаанд МУГЖ, Дуучин, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан урилгаар оролцож шилдэг эмэгтэйчүүдийнхээ баяр дээр ая дуугаараа дахин баясал нэмлээ. Мөн Залуу Дуучин Г.Ганжаргал, НАМЗХ-ны Залуучууд Эх үрсийн баярын мэндийг дэвшүүлэн ая дуугаа өргөв.

Эх орноосоо хэчнээн хол суугаа ч төдий чинээ өрх гэр, үр хүүхэд, улс эх орныхоо төлөө ихийг бүтээж яваа энэ цагийн хатад болох Европ дахь Монгол эмэгтэйчүүдийнхээ сурч мэдсэн, хийж бүтээсэн ололт амжилтыг, хүмүүнлэг үйлсийн их гавьяаг олон нийтэд таниулах зорилгоор анх удаагаа олон нийтийн санал асуулгаар Европын улс орнуудаас 20 гаруй эмэгтэйчүүд нэр дэвшсэнээс Шилдэг 10 эмэгтэйг10 номинацад шалгаруулж Оны Шилдэг Эмэгтэй-2012 өргөмжлөл, цомын хамт гардуулав.

Үүнд:
Олон нийтийн Шилдэг Эмэгтэй номинацад
Герман улсаас Д.Нарангиймаа,
Швейцар улсаас Д. Дарьсүрэн,
Англи улсаас Ч.Оюунаа нар нэр дэвшсэнээс Монгол Британийн Бизнес Худалдааны Зөвлөлийг үүсгэн санаачлагч, Тэргүүн Ч. Оюунаа

Бизнесийн Шилдэг Эмэгтэй
ОYUNA кашмерийн эзэн Ц.Оюунаа,
Broadway Beauty Гоо сайхны салоны эзэн С.Оюумаа,
Гоёлын дотуур хувцсыг албан ёсны хөл бөмбөгийн багуудын эмблемтэйгээр үйлдвэрлэдэг ФЛЮК компанийн эзэн Б.Энхжаргал нар нэр дэвшиж Шотландаас ФЛИК компанийн эзэн Б.Энхжаргал

Урлагийн Шилдэг Эмэгтэй
СТА, Гиннесийн шинэ рекорд тогтоогч Уран нугараач Л.Оюунгэрэл,
СТА, Дуучин Чулуунцэцэг нар нэр дэвшсэнээс Уран нугараач Л.Оюунгэрэл

Банкны салбарын Шилдэг Эмэгтэй
Ө.Азжаргал, (Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк)
Л.Дуламзул (Sumitomo Mitsui Bank)
А.БатӨлзий (BNP PARIBAS ) нэр дэвшсэнээс Банкны салбарын Шилдэг эмэгтэйгээр Л.Дуламзул

Хүмүүнлэгийн Шилдэг Эмэгтэй
Э.Одонгэрэл, Мончарити, (Лондон)
С. Тунгалаг (Ирландын Монгол Эмэгтэйчүүдийн Зөвлөл) нар дэвшиж Мончарити Э.Одонгэрэл

Хууль эрх зүйн салбарын Шилдэг Эмэгтэй
Б.Алтансувд (Arlingsworth Solicitors)
Х. Хандсүрэн (Clyde & CO) нэр дэвшсэнээс Х.Хандсүрэн

Залуу уран бүтээлч эмэгтэй
Төгөлдөр хуурч Д.Мандахтуяа,
Зураач Э.Номуун нар дэвшиж Залуу Зураач Э.Номуун

Шинжлэх ухааны салбарын Шилдэг Эмэгтэй
Анагаах Ухааны доктор Ц.Базаррагчаа, (Лондон)
Доктор Ө.Батчимэг (Оксфордын Их сургууль)
Хэл шинжлэлийн ухааны Доктор Д. Гүнцэцэг (University of Stuttgart, Герман) нар нэр дэвшиж Оксфордын Их Сургуулийн Молекулын Анагаах Ухааны Хүрээлэнгийн Доктор Ө.Батчимэг

Оны Шилдэг бүтээлч Эмэгтэй номинацад
Б.Мөнгөнтуяа – “Бэрхшээл ба Боломж”
Т.Оюунчимэг – “Миний хүссэн ардчилал биш”,
Пүрэвдоржийн Ууганбаяр Рамзий – “Монгол”
бүтээлүүд нэр дэвшсэнээс Шотландын Зохиолчдын Хорооноос Жанэтта Бауэ Цомыг өөрийн Монгол хэмээх номоороо хүртсэн Ууганбаяр

Оны Шилдэг Эмэгтэй Оюутан
Э.Аруинтуяа, Middlesex University, MA in Global Governance and Public Policy,
Ж.Жавзанхорлоо, Master of Business Administration (MBA) in London School of Commerce in London нар нэр дэвшсэнээс Э.Ариунтуяа нар тус тус шалгарлаа.

Оны Шилдэг Эмэгтэй-2012 Хүндэт өргөмжлөлөөр болон НАМЭХ –ны “Шилдэг Эмэгтэй” одонгоор Монголын Сонсголын Бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Сэтгэлийн дэм” сангийн Тэргүүн, Miss Deaf Mongolia-Тэргүүн Т.Гунгаамаа,
НАМЗХ-ны “Монгол тандаа зүтгэе” медалиар Залуу уран бүтээлч Төгөлдөр хуурч Д. Мандахтуяа нар шагнуулав.
Ийнхүү “Оны Шилдэг Эмэгтэй-2012” Ёслолын үйл ажиллагаа Ололт амжилтаараа олон түмнийхээ дундаас нэр нь дэвшигдсэн онцлох гавьяатай бүсгүйчүүдээ шалгаруулан өргөмжлөв.

Санаж сэдэж бүтээх үйлсдээ сэтгэл зүрхээ зориулан хийж бүтээх ирмүүн хүслээрээ монгол эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрхэмсэг эмэгтэйчүүддээ баяр хүргэж санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НАМЗХ, Monpolymet group, London Stock Exchange, MongolRostsvetmet, MIAT, PWC, Mongolian Stock Exchange, UFC, Zaiwalla&Co, Mongolian British Chamber of Commerce, Arlingsworth Solicitors, BNY Mellon, National Bank of Canada, Universal Peace Federation, Copthorne Tara hotel, NBF securities,Щвейцар- Монголын Худалдаа Соёлын Солилцооны Нийгэмлэг, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, Ирландын Монголчуудын Холбоо болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье.

Тус арга хэмжээний
Ерөнхий найруулагчаар ЕМЭХХ-ны Дэд Тэргүүн, МСТ Захирал, СТА Б.Март
Ерөнхий зохион байгуулагчаар ЕМЭХХ-ны Гүйцэтгэх Захирал Б.Алтансувд, УЗ гишүүн Одоноо
Тонимэстрээр Хөгжимчин, СТА Цогтбаяр
Хөтлөгчөөр Циркийн жүжигчин, СТА Ж.Сувд, Оюутан Д.Даваасүрэн
Зураглаачаар НАМЗХ-ны Тэргүүн Т.Адьшаажав
Зурагчнаар НАМЗХ-ны гишүүн Б.Жавхлан
Тайзны туслахаар НАМЗХ-ны гишүүн Н.Мөнхбат нар ажиллав.

Эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг
Эвийн саруул энэ танхимыг чимж
хүрэлцэн ирсэнд баярлалаа
Энхийн хорвоод мөнхийн жаргал нэмж
Ирэх жил дахин уулзталаа баяртай.

Ерөнхий зохион байгуулсан:
Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо
Англи улс дахь Монголын Соёлын Төв.

Лондон хот.
2012 оны 6 сарын 1

Хамаарах ангилал: Мэдээ, Нийтлэл

2 сэтгэгдэл байна to "ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2012 шалгаруулав."

  1. assdaa says:

    shagnuulah ch saihan shuu

  2. з.Цэнгэлсайхан says:

    Сайхан арга хэмжээ зохион байгуулсан байнаав Хаа газар яваа Монголчууд дандаа эх орноо гэсэн сэтгэл өвөрлөж, бие биенээ дэмжижь ирээдүйд эх орондоо хэрэгтэй үйлийг бүтээхийг эзмэлзэж байгаад талархаж байна. тэр тусмаа эмэгтэйчүүд түүнд илүү анхаарал тавьж олон газар эмэгтэйчүүдийн холбоо байгуулан тэднийгээ хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгааг дуулахад сайхан санагдаж тэр сайхан санаачлага үйл ажиллагаанд нь тусалж дэмжих юм сан гэж бодож сууна. Би бас л Монголд охид эмэгтэйчүүдээ ухаалаг, олон талын мэдлэг, өндөр боловсролтой, тэсвэр хатуужилтай , хатан ухааныг цогцлоосон бүсгүйчүүд болгоход өөриййн хувь нэмрээ оруулахыг хичээж, түүнд юу нөлөөлж чадах бол гэж судалж, өөрийн гэсэн дүгнэлтээй болж, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээж яваа хүн л дээ. Тэр талаараа та нартай холбогдож хамтарч ажиллах юм сан гэсэн сэтгэгдэл төрж үүнийг бичлээв та нарынхаа ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Designed by Bulgaa.